Тайландын төв хэсэгт байрлах салютын агуулахад дэлбэрэлт болсны улмаас амиа алдагсдын тоо 21 хүрсэн тухай Тайландын эрх баригчид пүрэв гарагт мэдэгдлээ. Нийслэл Бангкокоос хойд зүгт орших Суфан Бури мужид лхагва гарагт орон нутгийн цагаар 16.00 цагийн орчимд (ET 04.00) дэлбэрэлт болсон аж.
Цагдаа нарын мэдээлснээр, ойр орчмын түймрийг бүрэн унтраасан бөгөөд аврах албаныхан болон шүүх эмнэлгийн ажилтнууд нурсан үйлдвэрийн эргэн тойрон дахь хүмүүсийн цогцмыг гаргахаар ажиллаж байна.
Ерөнхий сайд Сретта Тависин Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр дэлбэрэлтийн талаар мэдээлэл авч, түүнийг хайхрамжгүй байдлаас болсон эсэхийг яаралтай шалгахыг үүрэг болгосон гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Тайландад салютын агуулах дэлбэрэх тохиолдол цөөнгүй гардаг. Өнгөрсөн оны долдугаар сард өмнөд хэсгийн Му Нo тосгоны салют буудлагын агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алдаж, 121 хүн шархадсан байдаг.
Л.Сайнаа