Эквадорын ерөнхий прокурор Диана Салазар хэлэхдээ, төрийн мэдлийн орон нутгийн телевизийн сүлжээнд халдсан хэргийн мөрдөн байцаалтыг удирдаж байсан Эквадорын прокурор лхагва гарагт Гуаякил хотод алагдсан хэмээв.
Сезар Суарес тус улсын хамгийн хүчирхийлэлтэй хот гэгддэг тус хотын хойд хэсэгт амиа алдсан гэнэ. Тэрээр Гуаяс мужийн прокурор байсан бөгөөд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт анхаарлаа хандуулан ажилладаг байсан гэж Салазар X дээр нийтэлсэн видеондоо дурджээ.
Суарес нэгдүгээр сарын 09-нд шууд дамжуулалт хийж байх үед орон нутгийн TC телевизийг зэвсэгт этгээдүүд дайрсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан.
"Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд, гэмт хэрэгтнүүд, террористуудын Эквадорын нийгэмд мэдэгдсэн бидний амлалт зогсохгүй. Бид илүү их хүчирхэг, тууштай байх болно" гэж Салазар нэмж хэлэв.
Эквадорын ерөнхийлөгч Даниэль Нобоа өнгөрсөн даваа гарагт Гуаякил хотын шоронгоос хар тамхины хаан гэгддэг гэмт бүлэглэлийн толгойлогч Адольфо “Фито” Макиасыг оргосны дараа онц байдал зарласан. Уг мэдэгдлийн дараа тус улс гэмт этгээдүүдийн үйлдэл гаарч, шоронгийн үймээн дэгдэж, улмаар төрийн мэдлийн хамгийн том телевизийн шууд дамжуулалтын үеэр буутай этгээдүүд дайран орж, халдлага үйлдсэн билээ.
Л.Сайнаа