Уэльсийн гүнж Кэтрин хэвлийн хөндийн мэс засалд амжилтай орж, хоёр долоо хоногийн турш хэвтрийн дэглэм сахихаар болжээ. Кенсингтон ордны Лхагва гарагт хийсэн мэдэгдэлд "Эрхэм дээд Уэльсийн гүнж хэвлийн хөндийн хагалгаанд орохоор өчигдөр Лондонгийн клиникт хэвтсэн. Мэс засал амжилттай болж, Кэтрин 10-14 хоног эмнэлэгт хэвтэх болно" гэжээ.
Түүний ямар зорилгоор хагалгаа хийлгэсэн нь тодорхойгүй байгаа ч хааны ордны эх сурвалж 42 настай түүний биед ямартай ч хорт хавдаргүй гэж мэдэгджээ. Урьдчилсан байдлаар эрүүл мэндийн зөвлөгөөнд үндэслэн тэрбээр Улаан өндөгний баярын дараахан төрийн ажилдаа буцаж ирэх магадлал бага байна. Уэльсийн гүнж эмнэлгээс гарсны дараа Виндзор дахь гэртээ гам барих юм.
Түүнийг 2-3 сарын хугацаанд гам барихыг эмч зөвлөсөн бөгөөд албан тушаалдаа эргэн орох эсэх нь эмчийн зөвлөгөөнөөс шалтгаанаас хамаарах юм.
Л.Сайнаа