Тайландын нийслэл Бангкок хотоос өмнөд хэсгийн Пхукет муж руу нисэж явсан дотоодын нислэгийн үеэр дээд талын тээшний савнаас амьд могой олдсоны дараа зорчигдын дунд эмх замбараагүй байдал үүсчээ.
"AirAsia Thailand" компани нэгдүгээр сарын 13-нд Бангкок дахь Дон Муэанг олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн "FD3015" нислэгийн онгоцонд уг үйл явдал болсон гэжээ.
Энэ нь "AirAsia" компанийн онгоцноос могой олдсон хоёр дахь тохиолдол юм. Анх 2022 оны хоёрдугаар сард Малайзын нийслэл Куала Лумпураас Сабах руу явж байсан орон нутгийн нислэгийн үеэр нэгэн толботой питон могой бүхээгээс олдсон. Хэрэг явдлын улмаас онгоцыг Саравак мужийн Кучинг олон улсын нисэх онгоцны буудалд газардуулж байжээ.
Л.Сайнаа