Францын шигшээ баг болон Испанийн Реал Мадрид клубийн од асан Карим Бенземаг өөрийг нь "Лалын ахан дүүс" бүлэглэлтэй холбоотой хэмээн гүжирдсэн Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманинг шүүхэд өгч, нэр төрөө цэвэрлэхээр болжээ.
Жералд Дарманин 10 дугаар сард Бензема нь лалын шашинт суннит бүлэглэлтэй холбоотой гэж мэдэгджээ. Энэ нь түүний нэр төр, алдар хүндийг "доромжилж" байна гэж Бенземагийн өмгөөлөгч хэлэв.
"Лалын ахан дүүс"-ийг Египет, Орос, Саудын Араб зэрэг хэд хэдэн оронд хориглосон байдаг. Дарманины түүний тухай ингэж хэлсэн нь тоглогч Газын ард түмнийг дэмжиж байгаагаа твиттер хуудсандаа бичсэний дараагаар хийсэн мэдэгдэл юм.
10 дугаар сарын 07-нд ХАМАС бүлэглэлийн хөнөөсөн Израилийн 1300 орчим хохирогчийн төлөө үүнтэй адил өрөвдөх сэтгэлээ илэрхийлж чадаагүй гэдгийг нь Дарманин тэмдэглээд, Францын довтлогч асан "Лалын ахан дүүс"-тэй холбоотой гэдгээрээ алдартай. "Бид "Лалын ахан дүүс" хэмээх гидратай тэмцэж байна. Учир нь энэ нь жихадизмын уур амьсгалыг бий болгож байна" гэж улстөрч консерватив телевизийн CNews сувагт ярьжээ.
Саудын Арабын Аль-Иттихад клубт тоглож буй мусульман шашинтай, 36 настай тэрбээр нэн даруй мэдэгдлийг няцааж, сайдыг гүтгэсэн хэргээр хуулийн хариуцлага хүлээлгэхээр заналхийлэв. Мягмар гарагт Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн 92 хуудас гомдолдоо тэрбээр "Лалын ахан дүүс" байгууллагатай өчүүхэн ч холбоогүй, мөн энэ байгууллагын гишүүн гэж мэдэгддэг хэнтэй ч маргана гэжээ.
Л.Сайнаа