Украины тал Даваа гарагт Оросын тагнуулын онгоцыг Азовын тэнгисийн орчимд устгасан гэж мэдэгдсэн нь Москвагийн агаарын хүчинд томоохон цочрол өгөөд байна.
Украины Ерөнхий командлагч Валерий Залужный Даваа гарагт Telegram хуудсандаа хоёр нисэх онгоц устгагдсан тухай мэдээлэхдээ “Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний дайчид дайсны алсын тусгалын радарын илрүүлэгч А-50 онгоц болон нэг дайсныг устгасан" гэжээ.
Тэрбээр мөн Украины өмнөд хэсэгт уг ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн Агаарын цэргийн хүчинд талархал илэрхийлэв. ОХУ-ын цэргийн хоёр нисэх онгоцыг Азовын тэнгисийн орчимд Украины хүчин сөнөөсөн тухай мэдээлэл ням гаргийн орой олон нийтийн анх сүлжээгээр гарчээ.
Онгоц сүйрснийг Москва хараахан батлаагүй байна. Азовын тэнгис нь 2014 оноос хойш Орост эзлэгдсэн Украины хойг болох Крымийн хойд хэсэгт Хар тэнгисийн зүүн хойд цэгт Украин, Оросыг тусгаарладаг.
Л.Сайнаа