Тайвань ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн хоногийн дараа Науру улс тэдэнтэй дипломат харилцаагаа таслав. Энэ нь арлын ардчиллын ололтыг дарахын тулд хийж буй Бээжингийн нөлөө Тайбэй мэдэгдэв.
Номхон далайн арлын Науру улс Даваа гарагт Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, Хятадтай харилцаа тогтоосноо зарласан нь Тайваний Гадаад хэргийн яамнаас батлагдсан мэдээлэл юм.
Энэхүү алхам нь цөөрч буй дипломат холбоотнуудаа авч үлдэх гэж хичээж байгаа Тайванийн хүчин чармайлтад өвдөлт мэт мэдрэгдэх нь мэдээж. Тайваний сонгогчид Бээжингийн дайсан гэгддэг Лай Чинг-Тэг шинэ ерөнхийлөгчөөрөө сонгосноос ердөө хоёрхон өдрийн дараа Хятадын нөлөөлөл байндаа туслаа.
Одоогийн дэд ерөнхийлөгч, Тайванийн өвөрмөц онцлог, бүрэн эрхт байдлыг тууштай хамгаалагч Лай Чинг-Тэ өнгөрсөн бямба гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, эрх баригч Ардчилсан дэвшилт намд (АН) түүхэн гурав дахь удаагаа сонгогдсон юм.
Бээжингийн эрх баригчид Тайванийн сонгогчдод түүнийг сонгосноор мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж удаа дараа анхааруулж байсан. Хятадын эрх баригч Коммунист нам Тайванийг хэзээ ч хяналтандаа байлгаж байгаагүй ч өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд Тайбэйд дипломат дарамт шахалт үзүүлж байгаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)