Маргот Робби "Барби" киноны гол дүрийг амжилттай бүтээснийхээ дараа жүжиглэх, тэр дундаа кино урлагаас завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Өдгөө 33 настай Австрали жүжигчин "Deadline" сэтгүүлийн "Award Line" дугаарт оролцох үеэрээ ийн ярьсан юм.
Тэрбээр "Барби"-д тоглосон нь Харли Күйний дүрийг бүтээснээс ч тлүү олны анхаарлыг татаж, олны харцан дор амьдрах түүнд угтаа хэцүү санагдаж эхэлсэн нь уг шийдвэрийг гаргах шалтгаан болжээ. 2008 оноос өнөөг хүртэл амжилттай яваа түүний уг шийдвэр фенүүдийг нь гонсойлголоо.
Робби болон түүний нөхөр, кино найруулагч Том Акерли нар 2014 онд "LuckyChap Entertainment" продакшн компанийг үүсгэн байгуулж, "I, Tonya", " Promising Young Woman" (2020), " Барби ", "Салтберн" (2023) зэрэг хэд хэдэн киног бүтээжээ.
Л.Сайнаа