Исландын баруун эрэг орчимд байх нэгэн галт дэлбэрсний улмаас ойролцоох хотын барилга байшингууд шатаж байна. Тодруулбал, тус галт уулын ойр байх Гриндавик хэмээх жижиг загас агнуурын хотын оршин суугчдыг аюулын дохиогоор нүүлгэн шилжүүлээд буй.
Галт уулын халуун лаав хотын зах руу урсан орж, зарим барилгууд үүрд чулуулаг дунд үлдэх аюул нүүрлээд байна.
Исландын Иргэний хамгаалалтын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Хёрдис Гудмундсдоттир өмнө нь хотын захад лаавын урсгалаас хамгаалах хана байсан тухай мэдээлсэн. Гэвч уг хана хэт урсгалыг торгоож чадсангүй.
Исландын Үндэсний цагдаагийн комиссар 11 дүгээр сард анх Гриндавик хотын оршин суугчдыг галт уулын идэвхижилт үүссэний дараа нүүлгэн шилжүүлж байсан бол даваа гаргийн шөнө дахин нүүлгэн шилжүүлэхийг тушаасан юм.
Одоогийн байдлаар хотын ердийн хүн амын 10 хувь болох 60 өрхийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Гудмундсдоттир хэлэхдээ, өнгөрсөн 11 дүгээр сард болсон галт уулын дэлбэрэлтийн дараа олон хүн буцаж ирээгүй байна. Хүний амь насанд аюул учраагүй гэж Гудмундсдоттир хэлэв.
Л.Сайнаа