Францын алдарт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн тайзны бүтээл болох физикл драмын жүжгийг монголд анх удаа “Про” театрын уран бүтээлчид олны хүртээл болгохоор болжээ.
Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх тус жүжигт эрэлхэг зоригт Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арами, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан харуулна.