Хьюстон хотын оршин суугч нэгэн реппер жирэмсэн эмэгтэйг хулгайлж, грашдаа таван жилийн турш цоожилж, хүчирхийлэл үйлдсэн нь нотлогджээ. Бүсгүй зугтахыг удаа дараа оролдсон ч түүний гараас мултарч чадаагүй аж. Тодруулбал, Випер хэмээх тайзны нэрээр танигдаж байсан 52 настай Ли Картерыг өнгөрсөн долоо хоногт баривчилж, хүн хулгайлсан хэргээр буруутгасан гэж шүүхийн баримт бичигт дурджээ.
Хьюстон хотын цагдаагийн ажилтнууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Картерын гэрт 911 дугаарт ирсэн дуудлагын дагуу очжээ. Офицерууд түүний гэрт ирээд грашийн хаалгыг онгойлгож үзэхэд бохир түр жорлон, шинэхэн бөөлжисөөр хучигдсан гудас, живх, зуушны чипс зэрэг угтжээ. Мөн тураалдаа орсон нэгэн эмэгтэй байв. Улмаар даруй эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр граш цоожтой байсан тул онгойлгохын тулд түлхүүр хэрэгтэй ашигласан аж.
Тэнд хоригдож байсан эмэгтэй бохир хувцас өмссөн, хоол тэжээлийн дутагдалд орсон, 70 орчим фунт жинтэй байсан гэж мэдэгдэлд дурджээ. Тэрбээр цагдаад хоёр сарын турш усанд ороогүй, чипс болон бусад зуушаар амьд зуусан гэдгээ мэдүүлсэн байдаг. Тэр Картерын зөөврийн компьютер дээрх мессеж бичих програмыг ашиглан 911-тэй холбогдож чадсан байна.
Бүсгүйн хэлснээр тав орчим жилийн өмнө тэр жирэмсэн байхдаа Картертай санамсаргүй таарсан цагаас бүх зүйл эхэлсэн аж. Тэр түүнд 1 доллар санал болгож, ямар нэгэн тусламж хэрэгтэй эсэхийг асуусан. Түүнийг тийм гэж хэлсний дараа Картер гэртээ хүчээр аваачин грашдаа түгжсэн гэж гомдолд дурджээ.
Картер түүнд бие махбод, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, түүнд хориотой эм бодис уулгахыг өнгөрсөн хугацаанд тэвчсээр ирсэн байна. Мөн тэр сардаа нэг удаа усанд ордог байсан бөгөөд зугтахыг олон удаа оролдсон ч Картерын савраас мултарч чаддаггүй байжээ. Гэвч Картерын өмгөөлөгч Жорж Пауэлл CNN-д хэлэхдээ хосууд зөвшилцсөн харилцаатай байсан бөгөөд хамтдаа 3 настай хүүхэдтэй болсон гэжээ. Ирэх хоёрдугаар сард болох дараагийн шүүх хурал дээр Картер өөрийгөө гэм буруугүй гэж эсэхийг дэнслүүлнэ. Тэр энэ сарын 08-нд 100 мянган ам.долларын барьцаагаар суллагдаад байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)