Хонда Лас Вегаст болсон Хэрэглээний электроникийн үзэсгэлэнгийн үеэр удахгүй худалдаанд гарах цахилгаан автомашины цувралаа танилцууллаа. "Honda 0 Series" нэртэй эдгээр шинэ цувралын эхнийх нь 2026 онд үйлдвэрлэгдэх ажээ. Шинэ загварууд нь мөн компанийн цахилгаан машин руу шилжих ажлын хүрээнд шинэ Honda “H” логотой болно.
Хонда 2030 он гэхэд дэлхий даяар 30 өөр шинэ цахилгаан машин гаргахаар төлөвлөж байгаа. Шинэ цахилгаан автомашин бүтээхэд 40 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаа өнгөрсөн жил зарласан. Өмнө нь Хонда 2040 он гэхэд зөвхөн утаа ялгаруулдаггүй автомашинуудыг томоохон зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байсан юм.
Л.Сайнаа