Калифорнийн хавцлын руу машинтайгаа онхолдсон нэгэн эмэгтэй дөрвөн шөнийг эвдэрсэн ачааны машиндаа гацаатай өнгөрүүлсний эцэст эсэн мэнд аврагджээ.
Тэрбээр лхагва гарагт Лос-Анжелесаас гарч Балди уулын ойролцоо машинаар явж байжээ. Сан Димас уулын аврах багийн мэдээлснээр түүний пикап загварын ачааны машин 250 фут өндрөөс хавцал руу унасны улмаас ихэд сүйджээ.
Аврах багийнхны хэлснээр, үүрэн холбооны үйлчилгээ байхгүй тул эмэгтэй тусламж дуудах ямар ч боломжгүй байсан. Тэр машиндаа байсан хүнсний ачаар амьд үлдсэн байна. Хажуугаар нь өнгөрч байсан загасчин ням гарагт түүний тусламж гуйн уйлахыг сонсчээ.
Л.Сайнаа