Өнгөрсөн баасан гарагт Аль Жазира телевизийн зураглаач Газын зурвасын өмнөд хэсэгт Израилийн дайралтын дараа шархаа даалгүй нас баржээ. Эмгэнэлтэй нь тэр эмнэлгийн тусламж авах гэж таван цаг хүлээсэн байна. Камерын оператор Самер Абу Дакка халдлагад авсан шархнаасаа болж нас барсан гэж Катарт төвтэй сүлжээ мэдээлж, хотод хүчтэй буудаолцаан болсны улмаас эмнэлгийн тусламж түүнд хүрэхээс өмнө хэдэн цагийн турш цус алдан амьсгал хураажээ.
Өнгөрсөн бямба гарагт Газын өмнөд хэсэгт олон зуун хүн цугларан Абу Даккагийн шарилыг хөдөөлүүлжээ. Катарт төвтэй мэдээллийн сүлжээ баасан гарагт CNN-д өгсөн мэдэгдэлдээ “Аль Жазира” агентлагийн зураглаачаас гадна Газын зурвасын газрын дарга Ваэл Дахдух мөн халдлагад өртсөн байна.
Дахдух эцэст нь эмнэлэгт хүргэгдсэн боловч Абу Даккагийн гэмтэл нь амьд үлдэхэд дэндүү хүнд байсан гэж Аль Жазирагийн Иерусалим болон Баруун эрэг дэх товчооны дарга Валид Аломари мэдэгдэв. Түүнчлэн Израилийг "Аль-Жазирагийн сэтгүүлчид болон тэдний гэр бүлийнхнийг системтэйгээр онилж, устгасан хэмээн буруутгаж байна.
Л.Сайнаа