Хэд хэдэн зорчигч тээвэрлэж явсан НҮБ-ын нисдэг тэрэг "Аль-Шабааб" бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутагт ослын буулт хийснийхээ дараа террорист бүлэглэлийнхэнд олзлогдсон гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдэгдэв.
Тодруулбал, НҮБ-ын яаралтай тусламжийн нисдэг тэрэг "Аль-Каида"-тай холбоотой гэгддэг уг террорист бүлэглэлийн хяналтад буй Сомалийн Галмудуг дүүрэгт механик гэмтлийн улмаас ослын буулт хийсэн гэж Сомалийн үндэсний мэдээллийн агентлаг (SONNA) мэдээллээ. Онгоцонд гадаадын иргэдийг оролцуулаад найман зорчигч байсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.
Сонирхуулахад, өнгөрсөн 12 дугаар сарын 17-нд Сомали болон АНУ-ын цэргийн хүчний хамтарсан ажиллагааны үеэр Сомали, Кени улсад үйл ажиллагаа явуулж буй "Аль-Шабааб" зэвсэгт бүлэглэлийн ахлах удирдагч Маалим Айманыг амь үрэгдсэн билээ. Сомалийн Мэдээллийн сайд Дауд Авейс баасан гарагт Айман нас барсныг зарласан.
Айман 2020 оны нэгдүгээр сарын 05-нд Кенийн Манда Бэй нисэх онгоцны буудалд АНУ, Кенийн ажилтнуудын эсрэг террорист халдлага үйлдсэнийхээ хариуцлагыг ийнхүү төлсөн байдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)