Netflix-ийн алдартай цуврал “Fauda" киноны тусгай хүчний цэргийн дүрээрээ алдаршсан Израилийн шилдэг жүжигчин Идан Амеди ХАМАС бүлэглэлийн эсрэг Израилийн армийн талд тулалдаж байхдаа Газад хүнд шархадсан тухай түүний ар гэрийнхэн болон түүний эмчлүүлж буй эмнэлгийнхэн мэдэгдэв.
Өдгөө 35 настай Идан Амеди Тель-Авив хотын ойролцоох Шеба Тель Хашомерын эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд байгаа гэж тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Гэвч гэр бүлийнхэн нь хэвлэлд түүний амь нас авулгүй байгаа гэсэн байна.
Курд гаралтай Амеди 2010-аад онд “Fauda" киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд орохоосоо өмнө дуучин, ая зохиогчийн хувиар алдаршсан. Тэрбээр Израйлийн тусгай хүчний ангийн гишүүний дүрд тоглодог. Харин одоо тэр урлагаас зодог тайлж Палестин дайчны эрэлд гарсан юм.
Хамас аравдугаар сарын 7-нд Израиль руу дайрсны дараа Амеди Газад Израилийн цэргийн талд сайн дураараа тулалдаж эхэлсэн байна.
Л.Сайнаа