Францын нийслэл Парис хотын нэгэн гудамжийг алдарт хөгжимчин Давид Боуигийн нэрэмжит болголоо.
Тодруулбал, тухайн гудамжийг Дэвид Боуигийн нэрэмжит болгож, ирэх даваа гарагт хөгжимчний 77 насны төрсөн өдрөөр албан ёсны нээлтээ хийх гэж байна.
Дэвид Боуи гудамж нь Францын нийслэлээс зүүн өмнөд хэсэгт орших 13 дугаар дүүрэгт байх Аустерлиц өртөөний хажууд байрладаг гэж Парисын хотын зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. Хөгжимчин хорт хавдартайгаар 18 сарын турш тэмцсэний эцэст 2016 онд 69 насандаа таалал төгссөн билээ.
Түүнчлэн 13 дугаар дүүрэгт байдаг хотын танхимд нэгдүгээр сарын 04-13-ны хооронд Боуид зориулсан уран зургийн үзэсгэлэнг түүний багын найзууд болох гэрэл зурагчин Жеофф Маккормак, зураач Жорж Андервуд нар зохион байгуулж байгаа аж.
Боуи дөч гаруй жил үргэлжилсэн карьерынхаа туршид гайхалтай мэдрэмж, уран бүтээлч араншин, хамелеон шиг өөрийгөө шинээр бүтээх, цаг үеэ дагаж хувьсах чадвараараа алдартай байв.
Л.Сайнаа