Монголын зохиолчдын эвлэл үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн энэ өдөр утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа.
2001 онд анх санаачилснаас хойш тус наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Наадамд 80 гаруй бүтээл ирснээс хоёр шатлалаар шүүн хэлэлцэж шилдгүүдийг тодруулжээ.
Энэ жилийн наадамд яруу найраг, баримтат уран зохиол, уран зохиолын орчуулгын төрөлд хамгийн олон бүтээл иржээ. “Алтан-Өд 2023” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.
Яруу найраг
Л.Баасансүрэн “Лит хуанлийн завсарт”
Хүүрнэл зохиол /роман/
М.Уянсүх “Хонхот хүүхэлдэй”
Хүүрнэл зохиол /тууж, өгүүллэг/
С.Баатарцогт “Нохойн жиг”
Баримтат уран зохиол
Ц.Гончиг “Цул мөнгөн гүүр”
Хүүхдийн зохиол
Ш.Бадарч “Бяцхан зүрхний эх орон”
Шог хошин зохиол
А.Амарсайхан “Нагацын охин” хошин жүжиг
Жүжиг, киноны зохиол
А.Шартолгой “Тайз, дэлгэц” жүжиг, кино зохиолууд
Утга зохиолын орчуулга- орчуулагч Н.Пүрэвдагва
Жеральд Мартин “Г.Г.Маркес”
Утга зохиолын судлал, шүүмж
До.Цэнджав “Зохиолчийн урлан судлал”
Хүний эрхийн мэдрэмжтэй бүтээл
Б.Мандхай “Парламентад хүрэх мянган алхам” -орчуулагч Д.Оргил
Каролин Криадо Перез “Үл үзэгдэгч эмэгтэйчүүд” -орчуулагч Б.Дуламхорлоо
Сэтгэгдэл (1)