Өмнөд Солонгосын парламент мягмар гарагт нохойг олноор үржүүлэх, нядлахыг хориглох тухай хуулийн төслийг баталж, орон даяар олон жил хэлэлцсэн нохойн мах идэх уламжлалт хэрнээ маргаантай практикийг халжээ.
Уг хуулийн төсөл нь Өмнөд Солонгосын хоёр тал хуваагдсан улс төрийн орчинд ховорхон дэмжлэгийг авсан нь тус улсын хурдацтай үйлдвэржилтийн үед сүүлийн хэдэн арван жилд нохой идэх хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж буй юм. Тус хуулийн дагуу нохойны найрлагаар хийсэн болон боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг түгээх, борлуулахыг хориглоно гэж Үндэсний ассамблейн холбогдох хорооноос мэдээллээ.
Гэсэн хэдий ч нохойны мах эсвэл түүнтэй холбоотой бүтээгдэхүүн хэрэглэдэг үйлчлүүлэгчид шийтгэл хүлээхгүй гэнэ. Энэ хууль нь нохойны фермер, худалдан борлуулах зэрэг салбарт ажилладаг хүмүүст голчлон чиглэгдэх юм.
Хуулийн дагуу нохой нядалсан хүнд гурван жил хүртэл хорих, эсвэл 30 сая солонгос вон (ойролцоогоор 23,000 доллар) хүртэл торгууль ногдуулах юм байна. Мөн нохойг зүй бусаар үржүүлдэг, эсвэл нохойгоор хийсэн хоол хүнсийг санаатайгаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан хүн бага хэмжээний торгууль, хорих ялтай.
Л.Сайнаа