Өнгөрсөн онд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн олон энгийн иргэд тэсрэх бөмбөгний улмаас амь үрэгдэж, шархадсан нь судалгаагаар тогтоогджээ. Их Британид төвтэй Зэвсэгт Хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллага (AOAV) 2023 онд тэсрэх бөмбөгний улмаас амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх жилүүдээс 122 хувиар өссөн гэх судалгааг гаргав.
Энэ өсөлт нь Газын зурваст Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд өрнөж буй дайнаас ихээхэн шалтгаалж байна. Мөн Украин, Судан, Мьянмар, Сомали дахь мөргөлдөөн нөлөөлсөн нь мэдээж.
Тус байгууллагын судалгааг НҮБ зэрэг олон улсын форумд ашигладаг. Мөн Их Британийн парламентад нотлох баримтаар танилцуулсан байна. 2023 онд дэлхий даяар дор хаяж 7,307 дэлбэрэлтийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жил бүртгэгдсэн 4,322 бараг огцом өссөн үзүүлэлт болов.
Энэхүү халдлагуудын улмаас наад зах нь 15,305 энгийн иргэн амиа алдсан нь 2022 оныхоос 122 хувиар өссөн үзүүлэлт билээ. Газад тэсрэх бөмбөг ашигласан 920 тохиолдол бүртгэгдэж, 9334 хүн амь үрэгджээ. Энэ нь бусад тооцооллоос доогуур үзүүлэлт юм.
Л.Сайнаа