"Boeing 737 Max 9" онгоцыг шалгах явцад хаалганы нугастай холбоотой чангалах шаардлагатай сул боолт олсон гэж "United Airlines" мэдэгдэв. Баасан гарагт "Alaska Airlines" компанийн уг "737 Max 9" онгоцноос их биений хэсэг буюу хаалга салж унасны дараа АНУ даяар агаарын тээврийн компаниудад дотоод шалгалт хийж эхэлжээ.
"United Airlines" уг нисэх онгоцыг ашиглалтад оруулахаас өмнө хаалганы нугастай холбоотой дээрх асуудлыг засах болно гэж мэдэгдэв. АНУ-ын зохицуулагчид ижил төрлийн 171 онгоцыг түр зогсоож, сайтар шалгасан хэвээр байна.
Тодруулбал, АНУ-ын Орегон мужийн дээгүүрх нислэгийн дундуур гэнэт унаж, эцэст нь нэгэн айлын арын цэцэрлэгт газардсан "Alaska Airlines" компанийн онгоцны уг хэсэг үндэсний агаарын тээврийн салбарт томоохон шалгалт хийх шалгтгаан болсон аж. Онгоц ослын буулт хийсэн бөгөөд зорчигчдын хэн нь ч бэртэж гэмтээгүй байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)