Ливаны өмнөд хэсэгт Израилийн арми цохилт өгсний улмаас Ливаны "Хезболла" бүлэглэлийн нэг командлагч нь амь үрэгджээ. Виссам Тавил нь тус бүлэглэлийн элит Радваны хүчний гишүүн байсан бөгөөд Хезболлагийн хамгийн алдартай зүтгэлтнүүдийн нэг байжээ.
Израилийн арми ямар нэгэн тайлбар хийгээгүй ч хил дамнасан халдлагын хариуд Хезболлагийн байрын байгаа болгож, цохилт өгсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Уг цохилтын улмаас бүс нутгийн хооронд мөргөлдөөн болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв.
Хезболла бол Ливанд цэрэг, улс төрийн асар их эрх мэдэлтэй, Ираны дэмжлэгтэй бүлэглэл юм. Тэднийг Израиль, Их Британи болон барууны бусад гүрнүүд террорист байгууллага гэж тодорхойлсон.
10 дугаар сарын 07-нд Газын зурваст Израиль болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш тус улсын дайчид бараг өдөр бүр хилийн дагуу Израилийн цэргүүдтэй буудалцаж байгаа гэх мэдээлэл бий. Израилийн Ерөнхий сайд даваа гарагт Ливантай хиллэдэг цэргүүдэд хандан "умард нутгийн аюулгүй байдлыг сэргээхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийхээр шийдсэн" гэж мэдэгджээ.
Саяхан Изриалийн арми ХАМАС бүлэглэлийн нэр бүхий тэргүүлэгчийг устгасан. Магадгүй тэдний гол зорилго удирдагчдыг чиглэсэн байж болох талтай.
Л.Сайнаа