Дэлхийн хоол, хүнсний салбарын рейтингийг гаргадаг "ТasteАtlas" сайтын зүгээс 2023 оны хамгийн амттай хоолны жагсаалтыг улс үндэстнээр нь гаргажээ. Ингэхдээ тэд нийт 395,205 хэрэглэгчийн үнэлгээ, 115,660 хүнсний бүтээгдэхүүний зэрэглэлд үндэслэн шалгаруулсан байна.
Эдгээрт үндэслэн эхний 50 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг жагсааж, улс бүрийн хамгийн сайн үнэлгээтэй хоол, хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэлгээг эрэмбэлсэн байна. Итали, Япон хоёр ижил дундаж үнэлгээтэй байсан бөгөөд Итали пиццаныхаа үнэлгээг өсгөснөөр дахин нэгдүгээр байрт оржээ. Харин гуравдугаар байрт Грек улс шалгарав.
2023 оны хамгийн сайн үнэлгээтэй хоол бол Бразилын махтай хэрчсэн Пиканха, дараа нь Малайзын талх Роти Канай, Тайландын шарсан мах Фат Капрао юм.
Тав хүртэлх оноогоор дүгнэсэн уг жагсаалтад манай улс 3.74 оноотойгоор сүүл мөшгөж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)