АНУ-ын хөлбөмбөг сонирхогчдын баг "RedTube" порно сайтаар ивээн тэтгүүлж, тэдний логог өмсгөл дээрээ хэвлэх зоримог шийдвэр гаргасан байна. “Washington Square FC” энэ алхмыг хийсэн анхны баг болж байгаа юм.
#RedTubeARMY хаштаг ашигласнаар тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндээ өсгөж амжсанаас гадна дагагчдынхаа тоог ч чамлахааргүй нэмжээ. The Sun-ийн мэдээлснээр шүтэн бишрэгчид нь клубийн шинээр эхлүүлсэн хувийн өөр нэг сайтаас багийн өмсгөл, малгай зэргийг худалдан авах боломжтой юм.
Л.Сайнаа