Өнгөрсөн лхагва гарагт Ираны Керман хотод цэргийн командлагч Касем Солейманигийн оршуулгын газрын ойролцоо хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 103 хүн амиа алдаж, 188 хүн шархадсаныг албаныхан террорист халдлага гэж нэрлээд байна.
Уг халдлага Касем Солейманигийн нас барсны дөрвөн жилийн ойн үеэр болсон нь террористуудтай холбоход нөлөөлсөн гэж хэвлэлүүд онцолж байгаа юм. Эхний дэлбэрэлт Солейманигийн булшнаас 2300 фут (700 метр) зайд болсон бол хоёр дахь дэлбэрэлт мөргөлчид газар дээр нь очсон үед 0.6 миль (1 км) зайд болсон гэж IRNA мэдээллээ.
Солеймани одоогоос дөрвөн жилийн өмнө лхагва гарагт Багдадын олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын тушаалаар АНУ-ын агаарын цохилтод өртөн амиа алдсан юм.
Төрийн өөр нэг телевиз болох IRINN сувгийн мэдээлснээр, Солейманигийн булшны ойролцоох анхны дэлбэрэлт нь Peugeot 405 маркийн автомашины тээшинд байрлуулсан тэсрэх бөмбөг байсан. ҮҮнийг алсаас дэлбэлсэн гэж үзэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)