Монголын үндэсний музейд “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн нээлээ. Үзэсгэлэнд хүрлийн үед холбогдох чулуун аяганаас эхлэн XX зууны эхэнд хэрэглэж байсан тахилын ширээний мөнгөн сийлбэртэй аяга зэргийг дэлгэжээ.
Нүүдэлчдийн ур ухаан, эд хэрэгслийн загвар хэрхэн өөрчлөгдөж ирснийг үзэсгэлэнд дэлгэсэн олон төрлийн мөнгөн аяганы хийц ажиллагаанаас харж болох юм.
Тухайлбал, 1946 онд Маршал Х.Чойбалсанд дурсгасан мөнгөн аягыг, ууттай нь онцолж дэглэжээ. Эл аяганы бөөрийг товойлгосон нэгэн ижил хэмжээтэй 24 бад хээ, 12 жил, завсар хооронд монгол бичгээр “Зургаа дугаар хорооны ардуудаас Улсын шалгарсан баатар маршал Чойбалсангийн 50 насны ойд дурсгав” хэмээн товойлгон бичжээ. Ийнхүү уншигч та бүхэнд “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэнгийн фото сурвалжилгыг хүргэж байна.
Сэтгэгдэл (1921)