Юта мужийн цагдаа нар даваа гаргийн орой "Солт Лэйк Сити" олон улсын нисэх онгоцны буудал дээр "Delta Air Lines" компанийн онгоцны хөдөлгүүрт орж нас барсан эрэгтэйн хэргийг шалгаж байна.
Нисэх онгоцны буудлын албаны мэдээлснээр 30 настай эрэгтэй нисэх онгоцны терминалын аваарын гарцаар гарч, онгоцны хөдөлгүүрийг чиглэн гүйж байсан дүрс бичлэгийг олсон гэжээ.
Яаралтай тусламжийн ажилтнууд түүнийг ухаангүй байхад нь олсон ч оройтсон байжээ. Одоогоор эрэгтэй ямар гэмтэл авч нас барсан нь тодорхойгүй байна. Солт Лейк хотын цагдаагийн хэлтсийн мэдээлснээр уг этгээд Юта мужийн Парк хотын оршин суугч Кайлер Эфингер болохыг тогтоосон байна. Эфингер Денвер рүү нисэх онгоцны тийзтэй байсан гэж тус хэлтэс мэдэгдэв.
"Delta Air Lines"-ийн мэдээлснээр 2348 дугаар нислэг буюу Сан Франциско руу нисэх гэж байсан "Airbus A220" онгоц уг үйл явдлаас үүдэн нислэгээ цуцалж, 95 зорчигчийнхоо тийзийг буцаажээ. Эфингерийг терминалын аюулгүйн гарцаар онгоц хөөрөх зурвас руу нэвтэрсний дараа 911 утсанд дуудлага ирж, цагдаа нар 22:00 цагийн үед хэргийн газарт ирсэн байна.
Эрлийн ажиллагаа эхэлснээс хойш 10 орчим минутын дараа диспетчерүүд цагдаад мэдэгдсэнээр талийгаач нисэх онгоцны буудлын мөс арилгагч талбайгаар дамжин онгоцны доод хэсгээр хөдөлгүүрт нэвтэрсэн гэж цагдаа нар хэвлэлд ярьжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)