Өмнөд Солонгосын сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга Ли Жэ Мёнийг үг хэлэх үеэр хутгатай этгээд халдаж, гэмтэл учруулсан билээ. Сүүлийн гурван сарын хугацаанд өрнөж байгаа томоохон сонгуульд ялалт байгуулахын төлөө өрсөлдөж байсан тэрбээр одоо эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Лхагва гарагт мэс засалчид Лид хоёр цаг гаруй хагалгаа хийсэн бөгөөд халдлага үйлдэгч түүний хүзүүн дэх гол судсыг зүсэж гэмтээсэн учир нөхцөл байдал сайнгүй байгаа тухай мэдээллээ.
Хэргийн газрын гэрч, намын дэмжигч Жин Жон Хва хэлэхдээ, энэ хэрэг явдал нь зөвхөн цагдаа нарын хяналт тавих асуудал биш. Цаашлаад улс төрийн удирдагчдын аюулгүй байдлыг илүү хүчтэй, мэргэжлийн түвшний хамгаалалтад авах шаардлагатайг тодорхой харуулж байна гэжээ.
Л.Сайнаа