Японы нийслэл Токио хотын Ханеда нисэх буудалд Японы агаарын тээврийн компанийн онгоц эргийн хамгаалалтын албаны онгоцтой мөргөлдсөний томоохон осол гарч, зорчигч тээврийн онгоцонд зорчиж явсан 379 хүнийг аюулгүй гарган аваад байна. Гэвч харамсалтай нь эргийн хамгаалалтын онгоцонд явсан зургаан хүний тав нь сураггүй болжээ.
Уг 379 зорчигчийн 12 нь онгоцны багийн гишүүд байсан бөгөөд шинэ оны эхний өдөр Японд болоод буй 7.9 баллын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламж хүргэхээр Японы баруун эргийн Нигата нисэх онгоцны буудлыг чиглэн нисэхээр хөдөлсөн нь энэ байжээ.
Сүүлийн үеийн мэдээллээр уг газар хөдлөлтийн улмаас 48 хүн амиа алдаад байгаа юм.
Л.Сайнаа