Хорвоо дээр ээжийнхээ төрсөн өдрөөр хэн нэгэнд "Rolex" цаг бэлэглэх чадалтай цөөхөн хүмүүсийн нэг нь алдарт хөлбөмбөгч Кристиано Роналду билээ. Тэр ээж Мария Долорес Авейротойгоо дотно харилцаатай байдаг. Өнгөрсөн амралтын өдөр түүний ээжийн төрсөн өдөр тохиож, Криштиано Роналду Бразилийн дуучин Луан Сантанаг ээжийнхээ 69 насны төрсөн өдөрт урьжээ.
Роналдугийн ээж Долорес Авейро уг дуучинг шүтэн биширдэг учир баярын ширээний гол зочдын нэг байв. Роналдугийн өөрийнх нь урилгыг найрсгаар хүлээн авч, ээжийнх нь төрсөн өдөрт хүрэлцэн ирсэн Луан Сантанад сэтгэлийн хариу болгож, "Rolex" цаг бэлэглэсэн гэнэ.
Тэр мөн ээждээ зориулж 73 мянган доллараар үнэлэгдэх "Porsche SUV" загварын цоо шинэ машин авсан нь баярын гэнэтийн бэлэгнүүдийн нэг байлаа.
Л.Сайнаа