Даваа гарагт болсон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа Японы баруун хэсэгт орших Ишикава мужид 45,700 орчим өрх цахилгаангүй болсон тухай Хокурикү цахилгаан эрчим хүчний компани мягмар гарагт мэдэгдэв.
Газар хөдлөлтийн улмаас Ишикава хотод зургаан хүн амиа алдаж, Тояама, Ниигата зэрэг дөрвөн мужид олон арван хүн бэртэж гэмтсэн гэж Японы олон нийтийн NHK телевиз эмнэлэг болон орон нутгийн эрх баригчдаас эш татан мэдээлэв.
Батлан хамгаалахын сайд Минору Кихара даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Батлан хамгаалах яам 1000 цэргийн албан хаагчийг аврах, сэргээн босгох ажилд туслахаар илгээсэн гэжээ.
Л.Сайнаа