БАРИМТ 1
Тэр 1989 оны нэгдүгээр сарын 07-нд Булган аймгийн Сэлэнгэ буюу хуучнаар Хантай суманд мэндэлжээ.
БАРИМТ 2
Тэр бол Монгол туургатны наадмын бага жингийн ангилал буюу -85 кг-ын жинд Монгол улсаас түрүүлсэн анхны хүчтэн юм.
БАРИМТ 3
Амраа начин анх 2006 онд 17-хон насандаа Сумын начин цолыг хүртэж байв.
БАРИМТ 4
Удалгүй 2010 оны Булган аймгийн баяр наадамд тав давж, Аймгийн начин цолонд хүрсэн байдаг. Энэ цолтойгоо ихэд сайн барилддаг байсныг бөхийн хорхойтнууд мэднэ.
БАРИМТ 5
Тэгж явсаар Амраа хүү дараа жил нь Аймгийн баяр наадамд түрүүлсэн юм. Тэгэхдээ тав дээр нас чацуу Д.Тамир начинтай тааран цолоо баталж, зургаа дээр нутгийн хүчин Б.Хүдэрчулууныг, долоо дээр өөрийн хамаатны ах Б.Хашбат арслантай тунаж, үзүүр түрүүнд салхи хочит Д.Амаржаргал начинтай Аймгийн заан байхад нь үлдэн барилдаж, арслан цолонд хүрчээ.
БАРИМТ 6
Шинэхэн арслан маань шууд Улсын баяр наадамд Аймгийн арслан цолтой бүртгүүлэн барилдаж, гурвын давааны нугараанд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Аймгийн арслан Б.Батхуягт өвдөг шороодсон түүхтэй.
БАРИМТ 7
Амраа начин 2012, 2015 онуудад аймгийнхаа баяр наадамд шөвгөрч, залуу хүчтэнгүүдээс шалгалт авсан удаатай.
БАРИМТ 8
Аймгийн арслан цолтойгоо хэсэг удсан тэрбээр 2016 оны Улсын баяр наадмаар улсын заан Д.Баасандоржоор тав давж шөвгөрөн Улсын начин цолыг хүртжээ.
БАРИМТ 9
Түүний биеийн өндөр 172 см, биеийн жин 100 кг.
БАРИМТ 10
"Булган Хан" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Нью Майнд" группийн нэр дээрээс барилдаж байна.
БАРИМТ 11
Тэр аймаг, цэрэгт таваас дээш давж үзэлгүй улсын цолонд хүрсэн байдаг. Аймаг, цэрэгт хоёр удаа тав давсан нь 2013 онд
БАРИМТ 12
Аймаг, цэрэгт хоёр удаа тав давсан нь 2013 оны "Талх Чихэр" ХХК-ны нэрэмжит Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан, нөгөө нь 2016 оны Казак түмний "Наурызын баяр"-ийн аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан юм.
БАРИМТ 13
Тэр 2009 онд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд гурав давсан нь хамгийн олон давсан амжилт юм.
БАРИМТ 14
Улсын начин цолонд хүрээд Улс, аймагт анх шөвгөрсөн нь 2016 оны Архангай аймгийн БӨХ БИЛЭГТ дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаан юм. Тухайн барилдаанд тэр Улсын арслан Ц.Содномдоржийг харцага цолтой байхад нь тав давж байлаа.
БАРИМТ 15
Тэр цагаас хойш Амраа начин олон ч удаа шөвгөрсөн байдаг. Тэгэхдээ Их шөвөгт найман удаа шалгарч байлаа.
БАРИМТ 16
Түүний хамгийн сайн хийдэг мэх сээрэн дунгуй, дунгуй, дугтраа, хавирах юм.
БАРИМТ 17
Тэр багадаа айлын эрх хүү байсан. Аав нь дархан хүн байсан учир гар ирлэгч маниулдуулдаг байсан нь дунгуй мэхийг дархан болгох суурь болсон гэдэг.
БАРИМТ 18
Тэр өнөө жил Тува улсад очин барилдаж, нэг түрүүлж хэд хэдэн удаа их шөвөгт үлджээ.
БАРИМТ 19
Монголын ард түмэн түүний АМАРГҮЙ бөх Амраа гэдэг.
БАРИМТ 20
Түүний хамгийн их халгаадаг бөхчүүд бол Улсын аварга О.Хангай, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар гэдэг. О.Хангайг анхн бөх болох гэж ирэхэд нөхөрлөж, ахын үүднээс сургадаг байжээ. Нөгөө хоёртой нь чамгүй сайхан нөхөрлөдөг.
БАРИМТ 21
Гэвч тэр хэзээ ч дийлэхгүй гэж нэгэн цагт зурагтаар хэлж байсан бөхчүүдээ өнгөрөгч 29-ний Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд дараалуулан хаяв. Тэр гурвын даваанд Улсын харцага Б.Цэдэнсодномыг дунгуйлдах мэхээр, дөрвийн даваанд Улсын аварга О.Хангайг гар дарж дугтрах мэхээр, тав дээр Улсын заан М.Лхагвагэрэлийг сээрэн дунгуй мэхээр, зургаа дээр Улсын заан Б.Пүрэвсайханыг, долоо дээр Улсын заан Б.Бат-Өлзийг хавирах мэхээр өвдөг шороодуулан Улс, аймагт анхны түрүүгээ хүртлээ.
БАРИМТ 22
Түүний нэг ч хаяж үзээгүй бөх нь Улсын манлай заан Б.Пүрэвсайхан гэлцдэг. Олон ч удаа түүнд унасан бөгөөд Пүрэвсайхан заан "Хөгшин чинь дахиж чамайг амлахгүй" гэж ам гарсан гэлцдэг. Гэвч тэр өнгөрөгч барилдаанд хэлсэн амнаасаа буцаж, зургаагийн даваанд амлаж авсан нь олны эгдүүцлийг хүргэсэн.
БАРИМТ 23
Амраа начин биеээр жижиг, түүнийг хүмүүс сур харваач гэж энүүрдэг. Тэр бүү хэл "Жаахан шарга" гэдэг хочтой.
БАРИМТ 24
Түүний ааш зан наргианч, хөгжилтэй. Амаргүй Амраа начин өнөө цагт сайн барилдахаас гадна нутгийн дүү нартай нөмөр, түшиг болж яваа адтай, аатай шилдэг хүчтэн билээ.
Сэтгэгдэл (1)