Монголын уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх “Дөрвөн цаг” нийгэмлэгээс “2023 оны шилмэл шүлгүүд” номыг бүтээхээр болсон билээ. Тус номд монгол хэлээр шүлгээ туурвигч хэн бүхэн бүтээлээ ирүүлэх боломжтой. Мөн Халимаг, Буриад, Өмнөд Монголын яруу найрагчид шүлгээ ирүүлэхэд нээлттэй юм. 2023 оны шилмэл шүлгүүдийг “Дөрвөн цаг” нийгэмлэгээс томилогдсон редакцын зөвлөлийн гишүүд сонгоно. “Оны шилмэл шүлгүүд” ном нь цаашид уламжлал болон гарах бөгөөд жил бүр нэгэн нэр хүнд бүхий яруу найрагчийг Ерөнхий редактороор сонгон ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн Ерөнхий редактороор яруу найрагч, зохиолч, орчуулагч Гун-Аажавын Аюурзана ажиллахаар болжээ. Редакцийн зөвлөл зохиолч, яруу найрагч, орчуулагч 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
“2023 оны шилмэл шүлгүүд” номд шүлгээ хэвлүүлэхийг хүссэн шүлэгчид тухайн онд бичсэн 10 хүртэлх шүлгийг товч намтрын хамт 2024 оны 1 дүгээр сарын 15-ныг дуустал “Дөрвөн цаг” нийгэмлэгийн цахим хаягаар илгээх юм. Мөн 2023 онд хэвлүүлсэн номоо илгээх боломжтой. “2023 оны шилмэл шүлгүүд” номыг 2024 оны 2 дугаар сард багтаан хэвлэж, уншигчдын хүртээл болгоно.
Шүлэг хүлээн авах цахим хаяг: durvun.tsag@gmail.com
Лавлах утас: 88007571 86032771 99026394
“2023 оны шилмэл шүлгүүд” ном бүтээх редакцын зөвлөлийн гишүүдийг “Дөрвөн цаг” нийгэмлэгээс зарласан байна:
Ерөнхий редактор:
- Гун-Аажавын Аюурзана – Яруу найрагч, зохиолч, орчуулагч. “Гүн паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, “Монголын сонгомол яруу найраг” антологийг бүтээгч
Гишүүд:
- Ойдовын Содномпил – Яруу найрагч, сэтгүүлч. “Утга зохиол судлал, шинжлэл” редакцын тэргүүн, “Юм” антологийг бүтээгч
- Даваадоржийн Энхболдбаатар – Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч
- Батсуурийн Баясгалан – Яруу найрагч, зохиолч, орчуулагч. “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, “Tagtaa review” утга зохиолын сэтгүүлийн эрхлэгч.
- Цагаанчулуугийн Дэлгэрмаа -Яруу найрагч, зохиолч
- Ганбатын Лхагвадулам – Яруу найрагч, орчуулагч
- Ороолонгийн Элбэгтөгс -Яруу найрагч, зохиолч
- Хандхүүгийн Нямхишиг – Яруу найрагч, зохиолч
- Батхүүгийн Батзаяа – Яруу найрагч, зохиолч, “boobooks” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч.
- Ядамсүрэнгийн Баяраа – Яруу найрагч, зохиолч, судлаач, СУИС-ийн багш
Сэтгэгдэл (1)