Тикток платформд 55 сая дагагчтай, бидний "Мама залуу" гэдгээр нь хамгийн сайн мэдэх Өмнөд Солонгосын алдартан Вон Жонг хүчингийн хэргээр долоон жилийн ял сонсоно. Мөрдөн байцаалтын явцад хангалттай нотлох баримт бүрдүүлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
SBS-ийн мэдээлснээр тэр эрэгтэй найзын хамт өөр нэг эмэгтэй найзтайгаа архи уухаар явсан тухай нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд эмэгтэйг ухаангүй болтол нь архи уулгаж, өөр найзынх нь гэрт аваачин ухаан орох хүртэл нь хүчирхийлсэн байна. Арванхоёрдугаар сарын 12-нд хохирогчийн цагдаад өгсөн гомдлын дагуу Вон Жонг болон түүний хамсаатныг баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Сонирхуулахад, тэрбээр 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш Тикток дээр бичлэг оруулаагүй байгаа юм. Арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж, анхан шатны шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 17-нд болохоор товлогджээ. Хэрэв тэр буруутгагдаж байгаа нь нотлогдвол долоон жилийн хорих ялаар шийтгэгдэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)