Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тэгвэл бид та бүхэнд түүний сонирхолтой 12 баримтыг хүргэе.
Баримт 1
Чинагийн Галсан нь герман хэл дээрх зохиол бүтээлээрээ дэлхийд нэр хүндийг олсон Монголын зохиолч юм.
Баримт 2
Галсан 1944 оны 12 дугаар сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн хөвүүн болон төржээ.
Баримт 3
Бага, бүрэн дунд сургууль төгсөөд МУИС-ын монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын их сургууль дүүргэсэн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан эрхлэх болсон.
Баримт 4
Уран бүтээлээ дунд сургуульд байхаас эхэлсэн. Анхны зохиол нь Тува туужууд нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь Аянгат цагийн тууж, Арван сарын тэнгэр дор тууж болон, Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр аян замын тэмдэглэл, Эр хар сур яруу найргийн номуудаа монгол хэлээр хэвлүүлсэн.
Баримт 5
Ч. Галсан бол Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч юм. Түүний зохиолыг Германы алдарт зохиолч Эрвин Штритматер, нэрт эрдэмтэн Эрика Таубе нар өндөр үнэлжээ.
Баримт 6
Түүний үндэс угсаа нь Тува билээ.
Баримт 7
Тэр Монгол хэлээр "Эр хар сур", "Аянгат цагийн тууж", "Тэнгэрийн зүүд", "Ноомой эрийн мөрөөр", "Арван сарын тэнгэр дор", "Алаг хорвоогийн гэрэл сүүдэр" бүтээлүүдийг хэвлүүлсэн. Харин англи хэлээр 2004 онд "All the Paths Around Your Yurt", "You Will Always Be Untamable", "Cloud Dogs", "Oracle Stones as Red as the Sun: Songs of the Shaman", "The Stone Man at Ak-Hem", 2006 онд "The Blue Sky: A Novel", 2007 онд "Beyond the Silence" зэрэг орчуулгын бүтээлүүдээ туурвижээ.
Баримт 8
Герман хэлээр
-
1981 "Eine tuwinische Geschichte und andere Erzählungen" (A Tuvan Story and other short stories)
-
1993 "Das Ende des Liedes" (The End of it)
-
1994 "Der blaue Himmel" (The Blue Sky)
-
1995 "Ein und zwanzig Tag" (Twenty-One Days)
-
1996 "Nimmer werde ich dich zähmen können" (Never Will I Tame You)
-
1997 "Die Karawane" (The Caravan)
-
1997 "Im Land der zornigen Winde" (In the Land of the Angry Winds, with co-author Amelie Schenk)
-
1997 "Der siebzehnte Tag" (The Seventeenth Day)
-
1999 "Die graue Erde" (The Grey Earth)
-
1999 "Der Wolf und die Hündin" (The Wolf and the Bitch)
-
2000 "Der weiße Berg" (The White Mountain)
-
2001 "Dojnaa"
-
2002 "Tau und Gras" (Dew and Grass)
-
2004 "Das geraubte Kind" (The Robbed Child)
-
2008 "Das Menschenwild"
-
2008 "Die Rückkehr"
Баримт 9
Эцэст нь сонирхуулахад: Анх хэл ус сайн мэдэхгүй Германд оччихоод сургуулиасаа хөөгдчих вий гэж айсандаа шөнө унтаж чадалгүй 4 цагт сэрж хэлээ давтсан гэдэг. Тэрнээс хойш өдөр бүр 4 цагт сэрдэг дадалтай болж, өдөрт 4 цаг л унтдаг. Мөн Австрийн нэг еврэй Вилхэлм Райх гэж нэг хүн бодож олсон агаар мандлаас цөмийн болон бусад хог хаягдлаас үүссэн “блокад” бөглөрөөг олон төмөр хоолойгоор сооруулан авч, салхи гаргаж өдөөдөг “ЗАД” төхөөрөмжийг өөрийн мөнгөөр хийлгэхэд нь зарим хүн Ч. Галсан солиорчихож хэмээн ярьж байсан удаа бий.
Баримт 10
1992 онд А.Ф. Шамессогийн нэрэмжит шагналыг “Тува” туужаараа, 1995 онд шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг “Дуу өндөрлөх цагаар” номоороо, 2002 онд “ Аянгат цагийн тууж” номоороо МЗЭ-ийн шагнал, 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авсан бол 1992 онд дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал, 1995 онд уран зохиолын шилдэг ном /Пуххаймын шагналыг Дуу амрах цагаар туужийн номоор/, 2001 онд Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х. Додрерийн шагнал, 2002 онд Улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одон, 2003 онд Тувагийн урлаг, соёлын гавьяат зүтгэлтэн, Баварын уншигчдын нэрэмжит шагнал, Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн арав дахь, Ази тивийн анхны зохиолч болсон.
Баримт 11
Чинагийн Галсангийн Тува нэр нь Журук-Уваа. Цэнгэл сумын сургуульд ортол Монгол нэртэй бол гэсэн тул эмээгээсээ Монгол нэр асуутал “Галдан” гэдэг нэр хэлсэн ч хүүхэд болохоор хичээлдээ очихдоо нөгөө нэрээ мартаад багш нь Монгол нэрийг нь асуухад сургуулийн манаач Галсан гуайтай өмнөхөн таарчихсан, санаанд ойрхон санагдсан тул “Галсан” хэмээх нэртэй болсон гэдэг. 1980-аад онд буюу 36 насандаа зүрх нь муудаж, амиа алдах шахсан ч сайн эмчилгээ хийлгэсэн. Бөөгийн шашинтай Тува хүн. Мод тарих дуртай, 1 сая мод тарих зорилготой. Сүүлийн 15 жил мод тарихдаа анх Германчууд мод их тарьдаг болохоор дуурайсан гэдэг. Бүх модоо үрээр тарьж, 1 сая гаруй мод тарьсан түүний зорилго нь 2 сая мод тарих. Галсан гуайн гэр бүл 3 хүү, 1 охинтой. Отгон хүү нь өдгөө мод тарих газар, үр тараах зэрэг модтой холбоотой бүх асуудлыг нь хариуцдаг.
Баримт 12
Эцэст нь сонирхуулахад: Анх хэл ус сайн мэдэхгүй Германд оччихоод сургуулиасаа хөөгдчих вий гэж айсандаа шөнө унтаж чадалгүй 4 цагт сэрж хэлээ давтсан гэдэг. Тэрнээс хойш өдөр бүр 4 цагт сэрдэг дадалтай болж, өдөрт 4 цаг л унтдаг. Мөн Австрийн нэг еврэй Вилхэлм Райх гэж нэг хүн бодож олсон агаар мандлаас цөмийн болон бусад хог хаягдлаас үүссэн “блокад” бөглөрөөг олон төмөр хоолойгоор сооруулан авч, салхи гаргаж өдөөдөг “ЗАД” төхөөрөмжийг өөрийн мөнгөөр хийлгэхэд нь зарим хүн Ч. Галсан солиорчихож хэмээн ярьж байсан удаа бий.
Л.Сая