2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.
Мөнгөний бодлогын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярихдаа “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны арванхоёрдугаар сарын хурлаар хүүг 13 хувьд хэвээр нь үлдээсэн. Энэ бол богино хугацаанд инфляцыг зорилтот түвшинд оруулах бодлого. Тээвэр ложистикийн зардал 2019 оны түвшинд хүрсэн гэх таатай нөхцөл бүрдсэн. Гэхдээ манай улсын инфляцын 8.6 хувийг хүнсний 20 гаруй хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний үнийн өсөлт тайлбарлаж байгаа. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдал дээр бодлого явуулбал бидний зорьж буй түвшин рүү очно.
Ирэх оны төсөв 20 хувиар тэлсэн учраас хэрэглээ, эрэлт тал өдөөгдөнө. Энэ утгаараа инфляцын хоёр дахь давлагаа явах вий гэсэн болгоомжлол бий. Хэрэв он гараад статистик дүн бидний төсөөлснөөр явбал мөнгөний бодлогын хүү инфляцаа дагаад буурах боломжтой. Энэ нь санхүүгийн салбараар дамжаад бизнес эрхлэгчдэд хүүний дарамтыг багасгах боломж бүрдэнэ” гэв.
Сэтгэгдэл (1)