2019 онд бүтээгдсэн Оскарын шагналт "Parasite" киноны од жүжигчин И Сон Гюүн амиа хорложээ. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард марихуан хэрэглэж, хар тамхи худалдан авсан хэргээр шалгагдаж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байв.
Албаны мэдээллээр тэр өнөөдөр өглөө Сөүл хотын нэгэн авто машины зогсоолд өөрийгөө угаартуулан нас барсан байдалтай олдсон мэдээлэл тараад байна. Олсон даруй түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй байна. Түүний эхнэрийн мэдээлснээр тэр өглөө гэрээсээ гарахдаа амиа хорлох тухай зурвас бичиж үлдээсэн аж.
Тэрбээр 1975 онд төрсөн, 48 настай. "Parasite", "My Mister", "Payback", "Helpless" зэрэг олон кинонд дүр бүтээж нэрд гараад байлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)