Их Британийн Йорк хотын оюутан, 19 настай Мэйси Релфийн амьдралд хар дарсан зүүд шиг өдрүүд үргэлжилж байна. Бүх зүйл жолооны курст бүртгүүлснээс эхэлжээ.
Энэ зун түүний жолооны багш Грэм Мэнси түүнтэй дотносхын тулд Лондонгоос Йорк руу 200 гаруй миль зам туулж, хакеруудад мөнгө төлж, сошиал медиа хаяг руу нь нэвтрэн өөрийн хаягаа дагасан хэрэг гарчээ. Тэгэхдээ залуу оюутны дүр эсгэн, хуурамч инстаграм хаяг нээсэн байна. Энэ бүхний эцэст 53 настай жолооны багшийг баривчилж, 20 сар шоронд хорих ялаар шийтгэсэн байна.
Анхандаа хэн ч анзаараагүй байсан ч инстаграм хаягаар ирсэн хачирхалтай мессежүүд болон гэрийнх нь эргэн тойронд тагнуул мэт эргэлдэх болсон нь охины айдсыг төрүүлсэн байна. Охин анхандаа түүнийг мөн эсэхэд эргэлзэж байсан ч жолооны сургуулийн машиныг гэрийнхээ гудамжны мухарт харсан даруй цагдаа дууджээ.
Тэр есдүгээр сарын 21-нд баривчлагдах үедээ биедээ мэс авч явсан учир түүний 16 сарын таслан сэргийлэх арга хэмжээн дээр хоёр сарын ял нэмэгдсэн байна. Эдгээр ялаас гадна хоёр сарын тэнсэн харгалзах ял нэмэгдэж, 20 сарын ял болсон ажээ.
Энэ бүх үйл явдалд сэтгэл санааны хохирол амссан Мэйси Релф сэтгэл түгших эмгэг, хоолны дуршилгүй болсон байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)