АНУ-д амьдардаг нэгэн хүүд бидний сайн мэдэх "Гэртээ ганцаараа" кинон дээрх шиг үйл явдал тохиолджээ.
Тодруулбал, Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Флоридагийн Форт Майерс руу Spirit Airlines компанийн онгоцоор ганцаараа зорчиж явсан 6 настай Рамос хүүг санамсаргүйгээр Орландо муж ордог онгоцонд суулгасандаа нисэх компани уучлал гуйжээ.
Агаарын тээврийн компани хүүхдийг тасралтгүй хянаж байсан бөгөөд алдааг олж мэдсэн даруй нөхцөл байдлыг засан ар гэрийнхэнтэй нь нэн даруй холбогдсон байна. Уг өдөр түүний эмээ нь нисэх буудал дээр тоссон ч хүүгээ байхгүйг мэдээд ихэд сандарсан тухайгаа хэвлэлд ярьжээ.
Түүний гэр бүлийнхэн Рамосыг эргүүлэн авчрахын тулд бараг 160 миль зам туулсан байна.
Л.Сайнаа