Хар тамхины наймаачдыг Санта Клаусын хувцас өмссөн нууц цагдаагийн ажилтан гэрээс нь кокаин, марихуан худалдаалж байгаа үйлдэл дээр нь баривчилжээ. Энэхүү үйл явдал Перу улсын Лима хотод даваа гарагт болсон аж.
Перугийн Үндэсний цагдаагийн газраас дэлгэсэн бичлэгт Зул сарын баяр эд үеэр нэгэн санта том лантуугаар том төмөр хаалгыг балбаж буйг харж болно.
Перу улс нь хар тамхины наймаагаар дэлхийд дээгүүр бичигддэг улс юм. Тийм дээ ч аргаа барсан цагдаа нар хэрэгтэнг барихдаа энэ мэт олон аргыг ашигладаг ажээ.
Л.Сайнаа