Уншигч та бүхэнд арванхоёрдугаар сарын 25-31-ны өдрийн зурхайг танилцуулж байна.
-Хонь-
Энэ долоо хоногт та ажил мэргэжлийн талбарт мэдэгдэхүйц өөрчлөлтүүдийг мэдрэх болно. Шинэ төсөл эхлүүлэх юм уу өөр төсөл рүү шилжинэ. Бага зэрэг итгэлгүй санагдсан үедээ ойр дотныхон, гэр бүлийнхнээсээ зөвлөгөө авах шаардлага гарна. Удаан хүлээгдсэн ажлуудаа энэ долоо хоногт багтаж дуусгахыг хичээ. Эс бол эдгээр нь ирээдүйд асуудал үүсгэж, ажилд садаа болж магадгүй. Аливаа шинэ боломжид нээлттэй бай. Ажлаа солиход тохиромжтой үе. Хайртай хүнээсээ хүссэн хайр, дэмжлэгээ мэдэрнэ. Мөнгөө зөв зарцуулж, хайхрамжгүй хандахаас зайлсхий. Бусдад мөнгө зээлүүлэх хэрэггүй. Хуримтлуулсан мөнгөөрөө өрөө дарвал зохилтой. Ажлын цагаа зөв зохицуулахгүй бол ядаргаанд орж магадгүй.
-Үхэр-
Энэ долоо хоногт танд хэд хэдэн гэнэтийн үйл явдал тохиолдоно. Гэнэтийн нөхцөл байдал бүрт та дасан зохицох чадвараа гаргаж чадна. Ингэснээр хувийн болон мэргэжлийн амьдралдаа мэдэгдэхүйц дэвшил гаргана. Заримдаа зөн совиндоо итгээд үзэхэд гэмгүй. Хийж буй зүйлээсээ таашаалыг мэдэрч, гаргаж буй шийдвэртээ итгэлтэй бай. Удирдах ажилтнууд болон бусад хамтран ажиллагсаддаа тэвчээртэй хандаарай. Хайр дурлалын харилцаанд тэвчээртэй сонсогч байхыг зөвлөж байна. Хайртай хүнийхээ хэрэгцээ шаардлагыг ойлгохыг хичээ. Тэднийг аль болох дэмж. Санхүүгийн байдал дундаж байна. Алс хэтийн чухал шийдвэрийг энэ долоо хоногт яаран гаргах хэрэггүй. Ужгирсан эрүүл мэндийн асуудлаа шийдэж чадна.
-Ихэр-
Энэ долоо хоног бол өөрийгөө халамжлах долоо хоног. Ачаалал ихтэй ажлаасаа түр завсарлага авч, өөрийгөө дахин цэнэглэ. Гэртээ амар амгалан үдшийг өнгөрөө. Аль эсвэл ойрхон зуур зугаалаад ир. Ямартай ч бүхий л нөхцөлд өөрийнхөө сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавь. Таны эрч хүч, эерэг хандлага ойр тойрныхонд чинь ч сайнаар нөлөөлнө. Ажлаа стресс багатай хийвэл харин ч бага хүчин чармайлтаар зорилгодоо хүрч чадахаар байна. Хамт ажиллагсадтайгаа ажлын бус цагаар цагийг өнгөрөөх шаардлага гарна. Санхүүгийн гэнэтийн дарамт тулгарч магадгүй. Баярын үеэр төлөвлөөгүй хэт их зардал гаргахаас болгоомжлоорой. Оронд нь эрүүл мэнддээ мөнгө зарцуул. Бие махбод, оюун санааны эрүүл мэнддээ эн тэнцүүхэн анхаарал хандуул. Бясалгалд хамрагдах юм уу урлаг, уран сайханд цагаа зарцуулбал сэтгэл санаа засарна.
-Мэлхий-
Энэ долоо хоногт гэнэтийн боломж дүүрэн байна. Ярилцлагын үеэрх хүсээгүй саатал, гэнэтийн сонгон шалгаруулалт зэрэг санаанд оромгүй, урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд бэлэн байгаарай. Гэхдээ та дасан зохицох чадварынхаа ачаар сэтгэл хөдөлгөм амжилтад хүрч чадах бололтой. Өөрийн зөн совиндоо итгэ. Аялах боломж ч гарч магадгүй. Хайртай хүнтэйгээ эвтэй найртай байж, дасан зохицохыг хичээ. Хайртай хүн тань юунд ч гомдож, гоншигнолгүйгээр үүрэг хариуцлагаа 100 хувь үүрдэг байж мэдэх юм. Тиймээс та ачааллаас нь хуваалцахыг хичээ. Тэдэнд цаг гаргаж, гаргасан санаа оноог нь дэмж. Санхүүгийн шинэ боломжуудыг судлахад тохиромжтой. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Эрүүл мэнд сайн. Дархлаагаа дэмжихийн тулд хоол хүнсэндээ анхаар.
-Арслан-
Хүсэл тэмүүлэлдээ анхаарал хандуулах долоо хоног. Бүтээлч төсөл байна уу, хувийн хобби тань байна уу хамаагүй, ямартай ч танд баяр баясгалан авчирдаг тэр л зүйлдээ цаг заваа зарцуул. Таны урам зоригтой байдал эргэн тойрны хүмүүст тань ч бас эерэг эрчим бэлэглэнэ. Урам зориг, эрч хүч дүүрэн байдлаа бүтээмж болгон хувиргахыг хичээ. Хуучны найзуудтайгаа уулзах боломж гарч магадгүй. Хайр дурлалын тухайд хувь хүний хүсэл сонирхол гэхээсээ илүү цаад хүнийхээ хүсэл тэмүүлэлд анхаарлаа хандуулбал зохилтой. Энэ нь цаашдын амьдралд эв найрамдал, тогтвортой байдлыг авчирна. Санхүүгийн байдал сайн байна. Өмнөх хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ. Мөнгөтэй холбоотой асуудал дээр заримдаа зөн совингоо дагаад үзэхэд буруудахгүй. Эрүүл мэнд сайн байна. Асар их стрессийг даван туулсны эцэст сэтгэлийн амар амгаланг олж чадна.
-Охин-
Ажил амьдралын тэнцвэрт байдлаа хангахыг нэн тэргүүнд хичээ. Бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндийг ч бас ялгалгүй анхаарч, өөрийн сайн сайхандаа цогц байдлаар анхаар. Зөв дадал зуршил таны бүтээмжийг нэмэгдүүлж, сэтгэл ханамж авчирна. Сайн зохион байгуулалттай байж чадвал эхлэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг санаарай. Бусдад таалагдах гэж өөрийгөө хэт их хүчлэн, зарим үүрэг хариуцлагаа үл тоомсорлох вий. Шаардлагатай бол бусдаас тусламж хүсээрэй. Хайр дурлалын харилцаа тань асуудалтай байгаа бол энэ долоо хоногт л зориулан цаг гаргаарай. Ярилц, харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх боломжийг алдалгүй ашигла. Санхүүгээ илүү сайн зохицуулахын тулд бүх зардлаа урьдчилан төлөвлө. Зах руу орохдоо ч ялгаагүй нарийн бичсэн жагсаалтаа аваад ороорой. Эрүүл мэндээ анхааръя гэвэл өдөр тутмын хэвшилдээ нэн тэргүүнд өөрчлөлт оруул.
-Жинлүүр-
Хувийн амьдрал дээр ч, ажил мэргэжлийн талбарт ч харилцаанаас харилцаа үүснэ гэдэг зарчмыг баримтлаарай. Шинэ боломж гарч ирж болзошгүй тул хамтран ажиллахад нээлттэй байгаарай. Таны дур булаам байдал бусдад гүн сэтгэгдэл үлдээнэ. Нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд илүү мэргэжлийн хандлагатай байгаарай. Хайртай хүнтэйгээ халуун дотно яриа өрнүүлэх нь шийдэгдээгүй асуудлаа нэг тийш цэгцлэхэд туслана. Хэн хэндээ мэдрэмжээ илэрхийлэх тав тухтай орчин бүрдүүлэхийг хичээ. Сайхан хөгжим тавиад, хайртай хүндээ цэцэг бэлэглэ. Санхүүгийн байдал сайжирна. Итгэлтэй түншүүдийн ачаар ашиг орлого өндөр байна. Таны эрүүл мэнд сайн, муу байх нь танаас л шалтгаалж байна. Ажилдаа хэт их анхаарал хандуулаад хувийн амьдралаа орхигдуулах вий. Нэг талаасаа гэрийн ажилд оролцоотой байх нь таныг эерэг энергиэр цэнэглэнэ.
-Хилэнц-
Таны энэ долоо хоногийн уриа үг бол "эерэг сэтгэлгээ." Бэрхшээл тулгарах үед зовж шаналахад бус шийдэл олоход анхаарлаа хандуул. Тэсвэр хатуужилтай, шийдэмгий зан чанарынхаа ачаар та саад бэрхшээлийг даван туулж чадна. Хэрвээ хаа нэгтээ гацсан санагдаад байвал хайртай хүмүүсээсээ, ахмад хүмүүсээс зөвлөгөө аваарай. Бүхий л сорилтод эерэг сэтгэлгээгээр хандаж, үйлдлээрээ манлайллыг харуул. Хайр дурлалын харилцаанд ч ялгаагүй шийдэмгий байдал л зөв шийдлийг авчирна. Шийдэмгий байснаараа асуудлыг шийдээд зогсохгүй, хайртай хүнийхээ сэтгэлийг татаж чадна. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гарц гаргалгаагаа олно. Асуудлынхаа шалтгааныг судлахад цаг зарцуул.
-Нум-
Хүрээлэн буй орчноосоо урам зориг авах долоо хоног. Байгаль, урлаг гээд бүхий л зүйлд сониуч байдлаар хандах нь эргээд танд ашигтай. Шинэ санаа, алсын хараагаа тодорхойлох боломж гарна. Шинэ зүйл сурахад нээлттэй бай. Бусдын үгийг тэвчээртэй сонс. Тэгж гэмээнэ 2023 оны сүүлийн долоо хоног таны хувьд шар тос лугаа ашиг тусаа өгнө. Адал явдалд дурлагч зан тань хайр дурлалын харилцааг улам сонирхолтой болгоно. Хайртай хүнтэйгээ сонирхолтой газарт цагийг өнгөрөөж, амьдралдаа шинэ туршлага хуримтлуулна. Санхүүгийн байдал сайн байна. Өр төлбөрөө оноос өмнө барагдуулж амжина. Орлогын шинэ эх үүсвэр нээгдэж ч магадгүй юм. Эрүүл мэнддээ харин анхаарууштай. Ханиад хүрч болзошгүй тул аль болох гэртээ байгаарай.
-Матар-
Энэ долоо хоногт зохион байгуулалтыг нэн тэргүүнд тавь. Оюун санааны орон зайгаа чөлөөл. Ширээ, шүүгээгээ ч нэг цэгцлээд, зорилгоо шинээр бич. Орчноо цэгцлэх нь таны анхаарал төвлөрлийг сайжруулж, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлнэ. Зорилгодоо хүрэхийн тулд жижиг алхмуудыг хий. Тэгвэл мэдэгдэхүйц ахиц дэвшлийг мэдрэх болно. Ажлаа илүү үр дүнтэй амжуулахын тулд цагийн хуваариа зохицуул. Хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэхийн тулд жижиг алхмуудыг хийж эхэл. Өдөр тутамдаа хайртай хүнийхээ ажилд тусал. Амьдралынхаа тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж сураарай. Нөөц бололцоогоо дэмий үрэхээс болгоомжил. Гэнэтийн зардалд зориулж мөнгөө хадгал. Явган аялал, гүйлт, усанд сэлэлт зэрэг спортоор хичээллэж үзээрэй.
-Хумх-
Зарим зүйлсийг зүгээр л урсгалаар нь өнгөрөөж, байгаагаар нь хүлээж ав. Шинэ хүмүүстэй танилцаж болох уулзалт, арга хэмжээнд оролцож магадгүй. Нээлттэй сэтгэлгээнийхээ ачаар сонирхолтой хүмүүстэй танилцаж, нөхөрлөнө. Ирээдүйн ханьтайгаа ч уулзах боломж гарч магадгүй юм. Хүмүүс тань өвөрмөц байдлыг өндрөөр үнэлнэ. Ажил мэргэжлийн тухайд илүү хариуцлагатай байхыг хичээ. Ухаалаг байж, шаардлагатай үед хошин мэдрэмжээ ашигла. Санхүүгийн шинэ боломжууд нээгдэж магадгүй. Эрсдэлээс зайлсхийхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулах долоо хоног. Толгой өвдөх, бие шархирах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Аль болох тайван байхыг хичээгээрэй.
-Загас-
Өөр рүүгээ өнгийх долоо хоног. Алдаанаасаа суралцаж, өсч хөгжих боломж гарна. Энэ нь эргээд таны санхүүгийн байдал, хувь хүний үнэт зүйлсэд сайнаар нөлөөлнө. Санхүүгийн ашиг олох боломж байна. Зөв хөзрөө гаргаж чадвал нэмэлт орлого олох ч боломж байна. Хайртай хүндээ таалагдахын тулд бага зэрэг хичээл зүтгэл гаргах шаардлага гарна. Бусдад хэт өндөр шаардлага тавьдаг эсэхээ тунгаан бодоод нэг үзээрэй. Үүнийхээ оронд эелдэг, нээлттэй байдлыг эрхэмлэвэл таны хамтрагчид таалагдана. Та нарын зарим нь гадаад дахь түнш, үйлчлүүлэгчдийнхээ ачаар санхүүгийн томоохон хэлэлцээрийн зах зухаас атгаж магадгүй. Эрүүл мэнддээ хянамгай хандаарай. Сэтгэл санааны хямралд орж магадгүй. Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахад анхаарал хандуулаарай.