Лхагва гарагт Москвагийн нэгэн клубт болсон үдэшлэг ОХУ даяар шуугиан дэгдээж, бусдыг садар самуунд уруу татах, тус улсын LGBTQ+ суртал ухуулгын зэрэг хуулийг зөрчсөн гэх мэдээлэл гарчээ. Үдэшлэгийг ОХУ-ын телевизийн хөтлөгч, блогчин Настя Ивлеева Москва хотын "Мутабор" клубт зохион байгуулсан гэгдэж байна.
Хагас нүцгэн байх шаардлагатай уг арга хэмжээнд реппер Васио, поп од Филипп Киркоров, дуучин, жүжигчин Лолита Милявская зэрэг Оросын алдартнууд оролцсон эл болсон. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины загалмайлсан охин хэмээн шуугиж буй телевизийн ажилтан Ксения Собчак мөн тэнд байсан тухай Оросын шар хэвлэлүүд онцоллоо. Түүний талийгаач аав, Санкт-Петербург хотын дарга асан Анатолий Собчак Путины зөвлөх байсан юм.
Уг арга хэмжээ олны хэл аманд өртөж, олон нийт тэднийг шийтгэх хэрэгтэй гэцгээж байна. За ингээ тэдний дуулиант зургуудтай танилц.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)