Монголын Үндэсний Олимпын Хорооны "Бөртэ Чоно 2023" шагналын эзэд тодорлоо. Спортын салбарт амжилт гаргасан тамирчдыг 15 номинацаар шалгаруулжээ. Ийнхүү уншигч та бүхэнд "Бөртэ Чоно 2023" шагналын эзэд болон шагнал гардуулах үеийн гэрэл зургийг хүргэж байна.
2023 оны шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомыг Б.Отгонболд авлаа. Тэрбээр “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга, "Парис 2024" олимпын наадмын байт харвааны төрөлд оролцох эрхтэй болсон юм.
Шилдэг эрэгтэй тамирчин
- Ё.Басхүү /Жүдо/
Шилдэг эмэгтэй тамирчин
- Э.Дэлгэрмаа /Чөлөөт бөх/
Шилдэг холбоо
- Монголын гимнастикийн холбоо
Шилдэг тамирчин
- С.Жамбалжамц /Дугуй/
Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин
- Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
Оны шилдэг тамирчин
- Л.Алтанцэцэг /Бокс/
Шилдэг баг
- 3Х3 сагсан бөмбөгийн үндэсний эрэгтэй шигшээ баг
Паралимпын шилдэг тамирчин
- Г.Болор-Эрдэнэ
Шилдэг залуу тамирчин
- О.Энхсайхан /Бокс/
Шилдэг дасгалжуулагч
- А.Мэргэн /Монголын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
Шилдэг шүүгч
- Б.Алтангадас /Чөлөөт бөх/
2023 оны онцлох ОНЦЛОХ БӨРТЭ ЧОНО
- "УЛААНБААТАР 2023" Зүүн Азийн наадмыг зохион байгуулах хороо
Шилдэг дасгалжуулагч
- Т.Сүхбаатар /Чөлөөт бөх/
Шилдэг шүүгч
- Ө.Батцэцэг /Хөлбөмбөг/
Шилдэг спортын хороо
- Монголын крикетийн холбоо
Шилдэг спортын холбоо
- Монголын жүдо бөхийн холбоо
Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага
- Спортын 361 брэнд
- Скай хайпермаркет ХХК
Спортын шилдэг бүтээн байгуулалт
- “AIRDOM” төсөл /Монголын хөлбөмбөгийн холбоо/
Спортын шилдэг сэтгүүлч
- МҮОНТ-ийн сэтгүүлч О.Сонинбаяр
Шилдэг олимпын зүтгэлтэн
- Япон улсын иргэн, Монгол Улсын өргөмжит консул, МҮОХ-ны элч төлөөлөгч Каваучи Широ
Шилдэг олимпын зөвлөл
- Төв аймгийн “Сөүл” Олимпын зөвлөл
Шилдэг олимпын танхим
- Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн олимпын танхим шалгарлаа.
Сэтгэгдэл (2119)