Монголын хөрөнгийн биржээс үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын 22-нд болох тус өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын үнэт цаасны клирингийн төв”, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” хамтран зохион байгуулж байгаа юм.
Өдөрлөгийн үеэр МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын талаар болон ногдол ашгийн мэдээлэл өгнө. Мөн хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерын болон төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ, данс шалгах үйлчилгээ, арилжаанд оролцох үйл явцад мэдээлэл өгөхөөс гадна иргэдээс үнэт цаастай холбоотой санал хүсэлтийг хүлээн авна.