АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Нью-Йорк хот дахь хээрийн албаны Сөрөг тагнуулын газрын дарга асан Чарльз МакГонигал үүрэгт ажлаа өгснийхөө дараа Оросын олигархид ажиллаж байсан гэх үндэслэлээр дөрвөн жил гаруйн хорих ялаар шийтгүүлжээ.
Холбооны мөрдөх товчоонд 22 жил ажилласан Чарльз МакГонигал өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай байдаг Оросын чинээлэг иргэн Олег Дерипаскагийн төлөө ажиллаж, АНУ-ын хориг арга хэмжээг зөрчиж, мөнгө угаасан хэрэгт буруутай гэдгээ хүлээсэн байна.
Шүүгч Женнифер Риарден МакГонигалд 50 сар хорих ял оноолоо, энэ нь хуульд заасан дээд хэмжээ болох таван жилээс арай бага ял юм. Шүүгч МакГонигал АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд чухал ач холбогдолтой хориг арга хэмжээний дэглэмийг удаа дараа зөрчиж, өөрчилсөн бөгөөд "энэ нь маргаангүй ноцтой байдал, хуулийг хүндэтгэх шаардлагатай, цагдан хорих ял оногдуулахаас өөр аргагүй" гэжээ.
Шүүх хурдын үеэр тэр гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа хэлсэн байна. Харин прокурорууд МакГонигалд таван жилийн хорих ял оноох ёстой хэмээн үзэж буй.
Л.Сайнаа