Монголын Зохиолчдын Эвлэлээс утга зохиолын оны шилдэг бүтээл тодруулах “Алтан өд 2023” шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад уран бүтээлч /баг, хэвлэлийн газар/ 2023 онд хэвлэгдэн, уншигч, үзэгчдийн хүртээл болсон утга зохиолын дараах төрлийн бүтээлийг нэр дэвшүүлнэ. Үүнд:
1. Яруу найраг
2. Хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл (роман)
3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл (өгүүллэг, туурь, тууж...)
4. Баримтат зохиол
5. Хүүхдийн зохиол (хүүхдэд зориулсан зурагт ном)
6. Шог хошин болон зөгнөлт зохиол
7. Жүжиг, киноны зохиол
8. Утга зохиолын орчуулга
9. Утга зохиолын судлал, шүүмж
Утга зохиолын оны шилдэг бүтээлийн “Алтан өд 2023” шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээс хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, халахад чиглэсэн, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан 1 бүтээлд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулна.
“Алтан өд 2023” шалгаруулалтад нэр дэвшүүлэх бүтээлийг 2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн 18.00 цаг хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авч, хоёр үе шатаар шалгаруулан, эцсийн дүнг 2024 оны 1 дүгээр сард зарлана.
“Алтан өд 2023” шалгаруулалтад шалгарсан бүтээлийн шагналыг МЗЭ-ийн 95 жилийн ойн ёслол дээр гардуулна.
Жич:
- “Алтан өд 2023” наадмын шалгаруулалтад 2023 онд утга зохиолын чиглэлээр бүтээл туурвисан хүн бүхэн оролцох эрхтэй.
- Жүжиг, киноны зохиолын төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийн эх зохиолыг хэвлэн ирүүлнэ.
- Зохиогч, хэвлэлийн газар шаардлага хангасан нэгээс олон тооны бүтээл нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд бүртгэлийн хураамжийг нэг бүтээлийнхээр тооцож төлнө.
- Хэвлэлийн газрууд нэр дэвшүүлэх бүтээлийнхээ зохиогчоос албан ёсоор зөвшөөрөл авсан байна.
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг МЗЭ-ийн Хаан банкин дахь 5427178096 тоот дансанд тушаана.
- Шалгаруулалтад нэр дэвшүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй.
- Асуух лавлах зүйлээ МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлын Ажлын албаны 99157788, 89210982, 95523114 дугаарын утсаар тодруулна уу!
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ