Реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал шинэ бизнес эхлүүлж буй талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр тэр Монголд болж буй бүх төрлийн эвэнтийн мэдээлэл болон эвэнтийн үйлчилгээг нэгтгэсэн хамгийн том платформ eventx.mn албан ёсоор нээгдэж буйг олон нийтэд зарлав.
Тус платформыг миний бие санаачлан багийн хамт жилийн туршид хөгжүүлсэн. Би 2016 онд Монгол Улсын Их Сургуулийг Программист мэргэжлээр төгссөн ба олон жилийн турш бодож явсан санаагаа ийнхүү бодит болгож байна. Эвэнтийн хамгийн том нэгдсэн платформ болох www.eventx.mn нь Монгол улсад болж буй бүх төрлийн эвэнтийн мэдээллийн нэгдсэн сан бөгөөд хүссэн хүн бүр хэрэглэгчээр бүртгүүлж ашиглах боломжтой. Өөрийн хүссэн эвэнт, арга хэмжээ, тасалбараа үүсгэх бөгөөд эвэнтийн нэг цонхны үйлчилгээг цахимаар, цаг зав, мөнгө хэмнэх эко системийг бүрдүүлсэн. Тус төслийг “Эвэнт хонх” компани сүүлийн нэг жилийн туршид хөгжүүлсэн нь өнөөдөр хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болсон” гэлээ.
Тус платформ нь эвэнтээс гадна эвэнт зохиож болох газруудын цаг захиалга, танхим захиалга, артист урих хэсгүүдийг мөн санал болгох юм байна. Дэлхий дахинд эвэнтийн зах зээлд жилд 3 их наяд ам.доллар эргэлддэг бөгөөд дэлхийн зах зээлийн жишгийн дагуу эвэнтийн зах зээлийн соёлыг Монголд төлөвшүүлэх нь тус хамт олны зорилго болохыг тодотгов.
Та бүхэн эвэнтийн нэгдсэн платформын сайт www.eventx.mn хуудаст зочлон бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжтой.