“Homicide: Life on the Street” киногоороо Эмми шагнал хүртэж, “Brooklyn Nine-Nine” инээдмийн олон ангит кинонд өөрийн чадвараа харуулсан жүжигчин Андре Браугер өвчний улмаас 61 насандаа даваа гарагт нас баржээ.
Иргэний дайны үеийн хар цэргүүдийн тухай 1989 онд бүтээсэн "Алдар" кинонд ухаалаг цэргийн дүрд тоглосныхоо дараа Браугер кино, телевизийн бүтээлд олон арван кинонд дүр бүтээсэн билээ.
Түүний дараагаар тэр "Жеки Робинсоны шүүх" кинонд бейсболын агуу тамирчин Жеки Робинсоны дүрд тоглож, Балтиморын мөрдөгчдийн тухай Дэвид Саймоны зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Хүн амины хэрэг" кинонд гол дүр бүтээж, Эммигийн шагнал хүртсэн.
Браугер энэ цувралын дараа ч эрэлт ихтэй хэвээр байсан бөгөөд “Primal Fear" триллер, мөн найруулагч Спайк Лигийн “Get on the Bus” болон шинжлэх ухааны уран зөгнөлт “Frequency” зэрэг кинонд хамтран тоглосон юм.
Л.Сайнаа