Калифорни мужийн нэгэн дүүргийн прокурор 17 настай хүү, хуулийн ажилтан муж улсын хуульчийн шалгалтад тэнцсэн хамгийн залуу хүн болсныг зарлав.
Туларе дүүргийн прокурорын мэдээлснээр, Питер Пак долдугаар сард шалгалт өгөхдөө 17 настай байсан бөгөөд өнгөрсөн сард тэнцсэн гэдгээ мэдсэн байна. Өдгөө 18 настай тэрбээр наймдугаар сард дүүргийн прокурорын газарт хуулийн ажилтан болсон. Энэ долоо хоногт тэр Калифорнийн хамгийн залуу дадлагажигч өмгөөлөгчийн үүднээс тангараг өргөх ажээ.
Пак 13 настайдаа ахлах сургуульд орж, хуулийн сургуулиа энэ онд төгссөн байна. Тэрбээр "Энэ амаргүй байсан ч эцэст нь би чадлаа. Мөрөөдөж, хичээж явсандаа хүрнэ гэдэг сайхан юм" гэжээ.
Л.Сайнаа