Худалдаа, хөгжлийн банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй банкныхаа хувьд олон улсын байгууллагуудтай өндөр түвшний хамтын ажиллагаатай байдаг. Энэ удаад Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны харьяа Япон улсын гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO) болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай хамтран Япон-Монгол бизнес түншлэлийн уулзалт зохион байгууллаа.
Тодруулбал, Япон улсын гадаад худалдааг дэмжих агентлаг JETRO нь “IT MISSON 2023” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын хувийн болон төрийн хэвшлийн 10 орчим байгууллагуудын удирдлага, төлөөллүүдийг Монгол улсад урьж авчирсан. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд ХХБ нь тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаанд нийцэх харилцагч 10 байгууллагын төлөөллийн урьж оролцууллаа. Ийнхүү хоёр тал өөр хоорондоо бизнесийн санал, мэдээлэл солилцож, нэтворкинг хийх боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Худалдаа, хөгжлийн банк нь МУ-ын арилжааны банкнууд дундаас Япон улсын Токио хотод өөрсдийн төлөөлөгчийн газартай цорын ганц банк юм. Хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааг хөгжүүлэх, санхүүгийн гүүр нь болох зорилготой олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг. Цаашид ч энэ чиглэлд илүү гүнзгий анхааран ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК